Мэндчилгээ

           

Эрхэм хүндэт сайн үйлсийг дэмжигч та бүхний
энэ өдрийн амар мэндийг эрье.

          Юуны өмнө хүүхэд бүрийн инээмсэглэлийн төлөө РЭНЧИНБАЛ САН-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч гишүүддээ талархаж байна. Бидний байгуулсан сан нь эх орон та бидний гурван цагийн хэлхээс болсон ахмад өндөр настан, залуу үе, хүүхэд багачуудад туслах аянд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа олон нийтийг хамарсан ажиллагаанд гар бие, эд материал санхүүгийн тусламж үзүүлэн оролцож байгаа танд сайн сайхныг хүсэе.

          Бид дэм дэмэндээ хамтдаа эх орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээн ирэх он жилүүдэд улам бүр хүчирхэгжих хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллах болно.
Та бүхний үр хүүхэд эрүүл энх, ухаан саруул өсөн боожиж, ээж аав, өндөр настанаа хүндэтгэсэн Монгол Улсаа  өөд нь мандуулах энэрэн нигүүлсэх сэтгэлтэй, эрдэм мэдлэлг тэгш сайн хүн болохын ерөөл тавъя.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай       

Тэргүүн Ц.Эрдэнэцогт