Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн нярайн тасагт Судас гэрэлтүүлэгч болон Дуслаар тариа шахагч хандивлалаа.

2017.05.21    1332    0
 Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн нярайн тасагт Судас гэрэлтүүлэгч болон Дуслаар тариа шахагч хандивлалаа.

Манай хамт олон Нийслэл хотын алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн нярайн тасагт Судас гэрэлтүүлэгч болон Дуслаар тариа шахагч (Pump) төхөөрөмжүүдийг хандивлалаа. Энэхүү хандивийн аянд нэгдэн гар бие, эд материал болон мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлсэн нийт гишүүддээ баярлалаа.

Бидний сэтгэлийн бэлгийг хүлээн авч алдрай бяцхан үрсээ эрүүл саруул өсөн бойжход нь үнэтэй хувь нэмэр оруулахаа амласан Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлийн хамт олондоо ажлын амжилт хүсэе.